"Аялал жуулчлал, бизнес форум"-ыг Эрээн хотод зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-ноос 23-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод “Дорноговь аймгийн соёлын өдрүүд”, "Аялал жуулчлал, бизнес форум" болно. Дорноговь аймаг Эрээн хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зохиогдох тус арга хэмжээнд Дорноговь аймгийн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор болжээ.
Бизнес форумын бэлтгэл ажлын талаар ХХААГ-ын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга А.Буянхишигээс тодруулахад “ Форум зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг аймгийн Засаг дарга захирамж гаргаж байгуулсан. Одоогийн байдлаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 54 иргэн, аж ахуй нэгж, аялал жуулчлалын 10 гаруй компани, “Саран хөхөө” театрын 32 уран бүтээлч, мөн үзэж сонирхохоор 10 гаруй хүнийг бүртгээд байна. Бизнесийнхэн дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулж худалдаа арилжаа хийх бол аялал жуулчлалын байгууллагууд нутаг орноо сурталчилж Эрээн хотоос жуулчин хүлээн авах чиглэлээр идэвхтэй ажиллана. Форумд оролцох бизнес эрхлэгчид үйлдвэрлэгчид замын зардал, буудал хоолны мөнгийг өөрсдөө хариуцна” гэв. Урд хөршөөс жуулчин авах зорилтын хүрээнд орон нутгаас 10 хүнийг БНХАУ-д хөтчийн чиглэлээр сургахаар болжээ.
Дашрамд дурдахад тус аймгийн ЗДТГ-аас 2017 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буйн жишээ энэ юм.

Х.Эрдэнэбулган