Нийтийн дуучид сайн үйлсийн аянд нэгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар. /МОНЦАМЭ/.“Хүүхэд ирээдүйн эзэд” ТББ-аас санаачлан Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Оюун-Эрдэнийн эмчилгээний зардалд зориулан “Урин хаврын аялгуу” ээлжит хандивын тоглолтыг энэ сарын 16-нд “UB PALACE”-д зохион байгуулна.
Энэхүү сайн үйлсийн аянд нэгдэн МУГЖ Б.Бүрнээбаяр, Б.Ганчимэг, Ч.Баярмаа, МУСТА Р.Дэлгэрмаа, Б.Батбаатар Б.Энхбаяр, Ч.Алтантүлхүүр, Л.Нарантуяа, Б.Мөнхбаяр, Ё.Энхбат, Г.Батсүх, Б.Мөнгөнчимэг, С.Болор, дуучин Т.Үүрийнтуяа, А.Баасандэлгэр, Г.Гандөл болон “Загасан ширээт тамга” хамтлаг ая дуугаа өргөх юм.
“Хүүхэд ирээдүйн эзэд” ТББ нь эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад итгэл дүүрэн эх оронч хүн болж төлөвшихөд тусалж дэмжих зорилго тавин ажиллаж тууштай үйл ажиллагаагаа явуулдаг. Үүсгэн байгуулагдсан цагаасаа айл өрх, гэр бүлд амьдрал аз жаргал бэлэглэж 20 гаруй хандивын тоглолт зохион байгуулсан юм.
Ж.Болор