Төл бойжилт 98.8 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-16 13:51:09

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт төл бойжилт 98.8 хувьтай байна. Энэ оны эхний  гуравдугаар сарын байдлаар төллөвөл зохих эх малын 12.9 хувь буюу 98.8 мянган толгой мал төллөжээ.

Харин дээрх тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал  6.9 мянган толгой төлөөр буюу 6.5 хувиар буурсан үзүүлэлттэй  байгаа аж.

Он гарснаас хойш гурван сарын байдлаар 760 толгой мал хорогдсоны 89.2 хувь нь өвчнөөр хорогдсон аж.
 
Х.Эрдэнэбулган
相关新闻