Талбайг нэмэгдүүлснээр нийт хэрэгцээний 20 хувийг хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-16 14:09:56
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговьаймгийн Засаг даргын  “Хөгжлийн төлөө хамтдаа” мөрийн хөтөлбөрт газар тариалангийн чиглэлээр нарлаг хүлэмж байгуулах, “Дорноговийн тарвас хөтөлбөрийг хэрэгжүүлэх”, газар тариалангийн бүс нутгийг тогтоож услалтын систем нэвтрүүлэх, “Атрын III аян” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг томоохон зорилтыг тусгажээ.
Энэ ажлын хүрээнд  аймгийн хэмжээнд 2017 онд тариалан эрхлэх газрыг нэмэгдүүлж сум бүрт квот тогтоож  нийт 116 га-д тариалалт хийхээр болжээ. Өнгөрсөн онд 103 орчим га-д тариалалт хийж 547 орчим тонн ургац хураан авсан нь  аймгийн нийт хүн амын жилийн хэрэгцээний 16 орчим хувийг л хангасан аж.
Тэгвэл тариалалтын хэмжээг 116 га-д хүргэснээр  аймгийн нийт хэрэгцээний 20 орчим хувийг хангах боломжтой  гэж үзэв.
Мөн өрх гэр бүл хэрэгцээт хүнсний ногоогоо өөрсдөө тариалах боломжийг бүрдүүлэх үүднээс  “Өрхийн хэрэгцээг өөрийн хашаанаас” төслийг хэрэгжүүлэхээр болсон аж.

Х.Эрдэнэбулган
相关新闻