“Mongolia оpen” ОУТ-д Канадаас 2 бөх ирж барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Mongolia оpen” VII олон улсын тэмцээнд, эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийн тэргүүлэгч орны нэг Канад улсаас хоёр бөхөө барилдуулахаар мэдүүлгээ ирүүлжээ.
Тэднийг танилцуулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Пан Америкийн АШТ-ий алт мөнгө, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын хүрэл медальт, оюутны ДАШТ-ий алт, хүрэл медальт Жасмин Миан, 69 кг-д Канадын цомын алт, Билл Фаррелл болон Дэйв Шульцийн нэрэмжит тэмцээний аварга, хүрэл, Сассаригийн ОУТ-ий хүрэл медальт Оливиа Ди Бакко нар манай дэвжээнд хүчээ сорих юм.
Харин дасгалжуулагчаар нь олимпийн наадмын хошой мөнгө, нэг хүрэл, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, Пан Америкийн наадмын хошой аварга Канадын нэрт бөх Тоня Вербеек ажиллана.
“Монголиа опен-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 29-30-нд Буянт-Ухаа дахь спортын ордонд болох юм.

Д.Өлзий