“Road FC” холимог тулаанд монголчууд эхний ялалтаа байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-17 16:18:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотноо нэг сая ам.долларын шагналын сантай “Road FC” холимог тулаанд манай улсын хоёр тамирчин тулалдаж хоёул өрсөлдөгчөө ялжээ.

Өнгөрсөн бямба гарагт болсон энэ тулаанд манай тамирчин М.Нандин-Эрдэнэ Бразил улсын холимог тулааны нэрт тамирчин Бруно Мирандатай нэг сая ам.долларын төлөөх эхний тулаанаа хийж, эхний үед буулгаж авсан бол Х.Амартүвшин БНХАУ-ын тамирчин Шан Лиан Руг 55 секундэд нокаутаар ялсан байна. Тэд зургаан тулааны гэрээтэй бөгөөд бүгдэд нь ялж байж аварга болох юм. 

Боксын ОУХМ М.Нандин-Эрдэнийн хувьд “Road FC” холбоонд 2014 оноос хойш долоон тулаан хийж, таван ялжээ. Тэрбээр сонирхогчдын боксоор чамгүй амжилт гаргаж 2007 онд Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд Монгол Улсын хошой аварга болж, УАШТ-ий хос алт, мөнгөн медалийн эзэн болсон шилдэг тамирчин билээ.
Д.Өлзий
相关新闻