Хүүхдийн уншлагын танхим үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Төв номын сангийн хүүхдийн уншлагын танхим 2016 оны 11 дүгээр сараас эхлэн “Гэр бүлийн уншлага”зохион байгуулж хэвшжээ.
Одоогийн байдлаар гэр бүлийн уншлагад 40 гаруй гэр бүл, хүүхдүүдтэйгээ хамт ирж үйлчлүүлсэн байна.
Уншлагын танхим нь зөвхөн үлгэрийн номоор үйлчилгээ явуулдаг бөгөөд голдуу бага насныханд зориулагдсан байдгаараа давуу, ач холбогдолтой аж.
Хүүхэд багачууд эцэг эхтэйгээ хамт ном уншвал илүү сонирхож уншдаг төдийгүй уншсан үлгэрээ эцэг эхдээ ярьж өгдөг, амьд харилцаа үүсгэдэг аж.
Хүүхдийн сэтгэн бодох чадвар нь хөгжихөөс гадна үгийн баялаг нэмэгддэг, алдаагүй зөв бичиж сурдаг, ой тогтоолТ сайжирдаг тул уншлагын танхимын үйлчилгээ үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн байна.
Тиймээс номын сангийн уншлагын танхимаас эцэг эхүүдэд хандан орой бүр бяцхан үрсдээ 20 минутын цаг гаргаж үлгэр уншиж өгч байхыг уриалж буй.
Гэр бүлийн уншлага долоо хоног бүрийн баасан гаригийн өглөөний 08.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл эцэг эхчүүд, бяцхан уншигчидаа хүлээн авдаг.

Х.Эрдэнэбулган.