Улаанбаатарт болох бодибилдинг, фитнесийн ДАШТ-д 60 гаруй орны тамирчин оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-18 13:12:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бодибилдинг, фитнессийн холбоо /МБФХ/ нь Улаанбаатар хотноо бодибилдинг, фитнессийн 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг анх удаа зохион байгуулна. 

Анх МБФХ нь 
1993 онд Дэлхийн бодибилдинг, фитнессийн холбооны гишүүнээр элсэж байсан бол 24 жилийн дараа эх орондоо ДАШТ-ийг зохион байгуулах гэж байна. 2017 оны бодибилдинг, фитнессийн ДАШТ 10 дугаар сарын 3-9-нд болох бөгөөд Дэлхийн бодибилдинг, фитнессийн холбооны гишүүн 148 орноос 60 гаруй орны 500 орчим тамирчин оролцохоор мэдэгдээд байгаа юм. 2017 оны ДАШТ нийтдээ 39 төрөл ангилалд болно. Улаанбаатар хотноо болох бодибилдинг, фитнессийн ДАШТ-ийг Румын улсын төв телевиз шууд дамжуулна гэдгээ одоогоор мэдэгдээд байна.

Дашрамд дуулгахад, 
“Ирээдүйн мистер 2017” 21 дэх удаагийн бодибилдинг, фитнессийн хотын аварга шалгаруулах тэмцээн “Корпорейт конвейшн центр” төвд 2017 оны дөрөвдүгээр  сарын 15-нд шилдгүүдээ тодруулав. Тус тэмцээнд нийт 45 клубын 142 тамирчин 10 ангилалд өрсөлдсөн юм.
 

Д.Өлзий 

相关新闻