Тивийн аварга болсон сагсчид эх орондоо ирэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн гурав дахь удаагийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан түүхэн амжилтын эзэд өчигдөр эх орондоо ирлээ.
Тэднийг Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамт олон болон тамирчдын гэр бүл, багийн тоглогчид нь цэцгийн баглаатай угтан авч халуун баяр хүргэсэн юм. Манай шигшээ багт Б.Батзолбоо, Б.Наранбаатар, О.Энхбаатар, А.Сүхбат нар дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцсон.

Монголын баг А хэсэгт БНХАУ, Малайз, Филиппин, Иран, Индонезтэй учраа таарсан. Эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийж хожигдсон ч тэд алдаагаа засч дараагийн тоглолтуудаа тун няхуур, эрч хүчтэй, гайхалтай тоглолтуудыг хийж өрсөлдөгчдөө хожиж чадсан юм. Хоёр дахь тоглолтод Филиппинийг 21:14-өөр хожиж, улмаар Ираны хүчирхэг багийг 21:14-өөр буулган авсан.
Шийдвэрлэх тоглолтод манай баг Индонезийг 16:14-өөр хожин, хагас шигшээд шалгарлаа. Их шөвөгт манай залуус Тайландыг 18:11-ээр хожсон амжилтаар Монголын баг хоёр дахь удаагаа тус тэмцээний финалд шалгарсан юм. Улмаар Ази тивийн аваргын төлөө манай баг хэсгийн тоглолтод хожигдсон БНХАУ-ын багтай тунаж тоглолтын эхнээс нямбай байж, даагаа нэхэн, гол өрсөлдөгчөө 17:14-өөр хожин Азийн аварга болсон билээ.

Д.Өлзий