Ардчилсан хувьсгалын түүхэн зургуудыг толилуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
“Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн”-гийн албан ёсны нээлт энэ сарын 20-нд Монголын Үндэсний музейд болно.
Ардчилсан хувьсгалын оюун санааны нэгээхэн илэрхийлэл болсон МоАХ-ны Ерөнхий зохицуулагч С.Зориг агсны 55 насны ой энэ сарын 20-ны өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан энэ сарын 14-нөөс тус үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд “Зориг сан”-гийн архивт хадгалж буй түүхэн гэрэл зургууд, Монголын Үндэсний музейд буй С.Зориг агсны хэрэглэж байсан эд өлгийн зүйлээс 100 гаруйг түүвэрлэн нийтэд дэлгэн үзүүлж байна. Тухайлбал, Ардчилсан хувьсгалын тэмцлийн халуун өдрүүдийг өгүүлсэн түүхэн гэрэл зургууд, С.Зориг агсны шатар, дүүдээ бичсэн захидал, түүний өмсөж байсан хослол, цүнх зэргийг дэлгэжээ.
Тус үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор