Гамшгаас хамгаалах “Говийн чоно” дадлага сургууль зургаа дахь жилдээ болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшаас урьдчилан сэргийлэх, хохирлыг даван туулах зорилгоор ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулдаг “Говийн чоно” олон улсын дадлага сурууль ирэх сарын 01-05-нд Өмнөговь аймагт болно.
Зургаа дахь жилдээ болж буй уг дадлага сургууль энэ онд “Гамшгийн үеийн бүс нутгийн удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр явагдах бөгөөд Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас 200 гаруй алба хаагч оролцох юм.
“Говийн чоно-2017” сургалтын үеэр аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед Онцгой байдлын хэлтсүүд харилцан уялдаатай хамтран ажиллах бэлтгэл хийж, гамшгийн хор уршгийг арилгах багаж хэрэгслийг турших юм. Мөн гамшгийн үед Онцгой байдал болон иргэдийн хамтын ажиллагааг сайжруулахад сургалтын агуулга чиглэгдэж байна.

Ч.Ариунболд