200 гаруй мянган хуудас баримтыг цахим хэлбэрт оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-20 00:15:30
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дэргэдэх Архивын тасаг нь архивын бичиг баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна.
2016 оны жилийн эцсийн мэдээллийг сонирхоход нийт 214 сан хөмрөгийн 159 хөмрөг буюу тушаал, захирамжийг цахим хэлбэрт шилжүүлж, тусгай программд шивжээ. Энэ нь нийт 200 гаруй мянган хуудас баримт буй бөгөөд иргэдээс хүссэн архивын баримт лавлагаа,  хуулбарын 60 гаруй хувийг нь цахим сангаас олгож байгаа аж.

Баримтыг цахим хэлбэрт шилжүүлснээр архивын ажилтны хөдөлмөрийг хөнгөвчлөх төдийгүй тушаал, шийдвэртэй холбоотой өргөдөл гаргасан иргэний лавлагааг 2-3 минутад багтааж олгож байна. Харин цалингийн тодорхойлолт, гэр бүлтэй холбоотой зэрэг баримт мэдээллийг  ажлын нэгээс тав хоногт багтаан  олгож буй.

Дашрамд дурдахад Монгол Улсын Засгийн газрын 2006  оны 64 дүгээр тогтоолоор төрийн архив,  албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх Үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд энэ ажил 2011 оноос эрчимтэй эхэлсэн байна. Засгийн газраас төрийн архивьын сан хөмрөгийн  30 хувийг цахим хэлбэрт шилжүүлэх зорилго тавьжээ.
Х.Эрдэнэбулган
相关新闻