Иргэдийнхээ оролцоотой бүтээн байгуулна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Хөвсгөл суманд энэ онд Орон нутгийг хөгжүүлэх сангаас 100 сая төгрөгийг хуваарилжээ. Сумын ЗДТГ-аас дээрх хөрөнгийн 20 гаруй сая төгрөгөөр Элст багийн төвийг сэргээн засварлах бол18 орчим сая төгрөгөөр Иргэний танхимыг барилгыг шинээр барихаар төлөвлөж байна.
Мөн соёлын төвийнхөө засварыг хийхээс гадна тоглоомын талбайг ч шинэчлэн засварлах аж. Харин дээрх бүтээн байгуулалтыг гүйцэтгэхдээ тендер зарлах бус сумын иргэд болон бүлэг нөхөрлөлийн нөөц бололцоог ашиглаж, тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэх замаар, иргэдийн оролцоог хангаж хэрэгжүүлэхээр болжээ.
Мөн тус аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Хөвсгөл сумыг шилэн кабелын сүлжээнд холбох ажлыг гүйцэтгэхээр тусгасан аж.

Х.Эрдэнэбулган