“Шинэ санаачлага-тэргүүн туршлага” уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-20 08:32:11
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагчдын дунд “Шинэ санаачлага-тэргүүн туршлага” уралдааныг энэ оны 11-р сар хүртэл зарлалаа.
Төрийн жинхэнэ албан хаагчид өөрийн эрхэлж буй албан тушаал, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр санаачлага гарган төлөвлөн хэрэгжүүлж болзолд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан байх аж.
Ажлын цаг ашиглалтыг сайжруулах, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хялбаршуулах, шуурхай болгох, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, эрхэлсэн ажлын чиглэлээр сүүлийн 5 жилийн судалгааны сан бүрдүүлэх, “Чанарын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлсэн байх юм байна.
Мөн төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүй, хариуцлагыг сайжруулж, монгол хэл, бичиг, гадаад хэлний мэдлэгийн түвшингээ ахиулсан байх шалгуур үзүүлэлт тавьжээ.
 
М.Батжаргал
相关新闻