Технологийн шинэчлэл хийх шаардлагатай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ард иргэд, аж ахуй нэгжүүдийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компани байгуулагдаад 31 жил болжээ. Хуучнаар ЗХУ-ын технологиор бүтээсэн зуухнуудын ашиглалтын хугацаа хэтэрч, технологи нь хуучирснаас гадна жил бүр өсөн нэмэгдэж буй орон сууцны хэрэглээг хангаж дийлэхгүй байдалд хүрсэн байна.
Тус компанийн ерөнхий инженер Д.Мөнхбаатарын хэлснээр 2000 оны үед 320 мянган шоо метр эзлэхүүнийг халааж байсан бол 2011 онд 630 гаруй мянга, 2016 онд 1.1 сая болж өсчээ.
Тус компанийн ерөнхий инженер Д.Мөнхбаатарын хэлснээр 2000 оны үед 320 мянган шоо метр эзлэхүүнийг халааж байсан бол 2011 онд 630 гаруй мянга, 2016 онд 1.1 сая болж өсчээ.
Хэдийгээр жил бүр засвар үйлчилгээг хангалттай сайн хийж байгаа ч зуухны хүчин чадал хэрэглэгчийнхээ хэрэглээг дийлэхгүй болж байгаа учир үндсэн зуухны хүчин чадлыг сайжруулахын тулд технологийн өөрчлөлт хийж, усан халаалтын технологийг нэвтрүүлэх шаардлагатай болжээ.
Үүнд 2.5 тэрбум орчим төгрөг зарцуулах шаардлагатай гэнэ. Инженерүүд компанийн дулааны зуухны хүчин чадлыг сайжруулах тооцооллыг хийж холбогдох албаныханд тавьсан байна.
Х.Эрдэнэбулган