Зургаан дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-22 08:10:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ амралтын өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгуулах юм.

Махны үнийг тогтворжуулах зорилгоор 4,5,6 дугаар сард нийт 12 аж ахуйн нэгж 15.000 тонн мах бэлтгэн энэ сарын 10-наас  долдугаар сарын 1 хүртэл  нийслэлийн 6 дүүргийн 108 дэлгүүрээр борлуулах юм байна.

Борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор өргөтгөсөн худалдааг зохион байгуулж  буй бөгөөд Баянгол дүүрэгт Орхон зах, Хороолол хүнсний зах, Хар хорин зах, Сүхбаатар дүүрэгт 32-ын тойрог, Хангай хороолол, Баянзүрх дүүрэгт Тэнгэр бөөний худалдааны төв, Жуковын талбай, Дүнжингарав худалдааны төв, Чингэлтэй дүүрэгт Хүчит шонхор хүнсний зах, Нарантуул 2, Сонгинохайрхан дүүрэгт Баянхошууны эцэст, Содон хороолол, Цамбагарав Соёмбо кинотеатр, Хар хорин захын ард Пирамид үйлчилгээний төв, Хан-Уул дүүрэгт Яармагийн эцэст борлуулалтын цэг гаргажээ.

Өргөтгөсөн худалдаагаар үхрийн мах 1кг-5750 төгрөг, хонины мах 1 кг нь-5400 төгрөг, ямааны мах 1 кг нь 4400 төгрөгөөр худалдаж байна. Харин бөөний үнийн хувьд үхрийн мах 1кг нь-5200 төгрөг, хонины мах 1 кг нь-4600 төгрөг, ямааны мах 1 кг нь  4000 төгрөг байна.
 
Б.Заяа
相关新闻