Өрсөлдөх эрхийг нь хязгаарласан хэмээн үзэж цэцэд ханджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-04-25 16:47:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан ирэх сарын 3-нд болно.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтын зохицуулалт нь өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилснаас бусад хуульчдын Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан албан тушаалд өрсөлдөх эрхийг хязгаарласан гэж иргэн П.Оюунчимэг үзжээ.

Тиймээс дээрх хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор  тэрбээр Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Дээрх хуралдаанаар түүний ирүүлсэн өргөдлийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх аж.
Б.Туул 
相关新闻