"Цахилгаан" Болт 200 метрт түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТБЭЭЖИН. /Xinhua/. Ямайкийн алдарт тамирчин Усэйн Болт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий 200 метрийн гүйлтийн уралдаанд түрүүлэн алтан медаль хүртлээ.
Олимпын аварга бөгөөд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч “цахилгаан” Болт 200 метрийг 19.55 секундэд туулснаар дөрөв дараалан дэлхийн аварга боллоо.
АНУ-ын ойрын зайн гүйгч Жастин Гатлин 19.74 секундын амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол Өмнөд Африкийн Анасо Жободвана 19.87 секундын амжилтаар хүрэл медаль хүртжээ.
Г.Доржханд
注释