Богд уулын аманд гарсан түймрийг цурманд оруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд уулын Нүхтийн аманд гарсан түймрийг онцгойгийнхон цурманд оруулжээ.
Түймрийн голомтод НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30, 65 дугаар анги, Нийслэлийн Аврах 105, Аврах тусгай анги зэрэг найман анги, салбарын нийт 190 гаруй албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Одоогийн байдлаар түймэрт 7-8 га талбай шатсан байдалтай байгаа ба түймэр ой руугаа нэлээд орсон аж.
Албан хаагчид түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Б.Туул