Аавуудын өдөрлөг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл \МОНЦАМЭ\ Мөрөн сумын "Далайн элбэрэлт" өрхийн эрүүл мэндийн төвөөс олон улсын сувилагчдын баярын өдрийг угтан багийнхаа иргэдийг оролцуулсан Аавуудын өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгт 30 гаруй аавууд оролцож нярайн анхан шатны тусламж, вакцин хийлгэхийн ач холбогдол, хөхөөр хооллох болон жирэмсэн эхчүүдэд гардаг хүндрэл тэднийг хэрхэн асран сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх талаар мэдээлэл зөвлөгөө авчээ.
Өдөрлөгт оролцсон аавуудад жирэмсэн ээжүүдийн тэсвэр хатуужлыг ойлгуулахын тулд 10 кг жинтэй тусгай бэлдэцийг гэдсэнд нь зүүж сууж босгох, шалаа угаах, гэрээ цэвэрлэх зэрэг ажлуудыг хийж буй үзүүлэх сургалт зохион байгуулсан нь олон аавуудад таалагджээ. “Ялангуяа хүүхдээ өсгөх асуудал зөвхөн ээжүүдийн гэж буруу ойлгож явжээ. Мөн хүүхэд тээнэ гэдэг их хэцүү юм байна гэдгийг ойлголоо. Цаашид ээжүүдийг тэр тусмаа хөл хүнд эмэгтэйчүүдийг их хүндлэх, асрах хэрэгтэй гэдгийг ойлголоо” гэдгийг аавууд хэлж байлаа.

Б.Гантуяа