Хамарын хийдэд 400 гүйлс тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Хаврын мод тариалах ажил Дорноговь аймгийн Сайншанд сумын хэмжээнд эрчимтэй өрнөж байна. “Мод тарих ажилд “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газар тэргүүлэх үүрэгтэй оролцож байгаа. Төв гудамж, танктай овооны орчим гээд тодорхой газарт улиас, хайлаас гэх мод тарьж байна.
Мод тарих ажилд Сайншанд сумын хэмжээнд байгаа зургаан усны машиныг дайчилж, баг болгонд нэг усны машины хуваарилснаас гадна хот тохижилтын газрын бүх алба хаагчид ажиллаж буй. Дээрээс нь манай байгууллага Хамарын хийд орчимд 400 гаруй гүйлс тариалах ажлыг эхэлсэн” гэж “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газрын дарга Б.Жаргалсайхан хэллээ.
Дээрх модыг Хамарын хийдийн Өвгөн суваргын баруун, зүүн талаар болон хийдийн урд хэсгээр тариалж байгаа аж.Мөн тарьсан модыг арчилж ургуулах ажлыг зохион байгуулж байна.

Х.Эрдэнэбулган