Сурагч Б.Базарсад бие даасан үзэсгэлэнгээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-04-28 09:32:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн урлан бүтээх төвд сурагч Б.Базарсадын “Хийморь” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд арьсан хөөмөл, арьсан зураг болон хар зураг, уран зургийн нийт 60 гаруй бүтээлээ толилуулж байна. Тэрбээр тус төвийн арьсан урлалын дугуйланд дөрөв дэх жилдээ суралцаж байгаа бөгөөд энэ нь түүний төгсөлтийн тайлан үзэсгэлэн аж. Түүний харандаан хөргүүдийг зургийн багш нь ихээхэн онцолж байсан бөгөөд жүжигчин Б.Амарсайхан, Б.Цэрэнболд, дуучин Рокит Бэй, Биг Жий нарын олны танил эрхэмүүдийн хөргийг бүтээжээ.

Үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ.
相关新闻