Аргал, хомоол түүж өгч өндөр настнуудад тусалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-28 14:09:13
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлээс гадуурх үйл ажиллагаагаараа сайн үйлсийн аяныг  өрнүүлж бусдад тусалдаг байна.
Энэ хавар тус сургуулийн 1а ангийн 20 сурагч 20 шуудай аргал түүж дөрөвдүгээр багийн өндөр настан  н.Сугир гуайн гэрт хүргэж өгсөн бол 2а ангийн 29 сурагч 23 шуудай аргал түүж нэгдүгээр багийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн М.Энхтүвшинд өгсөн байна.
Мөн “Хариу нэхээгүй тус” хөдөлгөөн өрнүүлж 5а ангийн нийт 21 сурагч хомоол түүж сумынхаа хөгжлийн бэрхшээлтэй,  нэгдүгээр багийн өндөр настан н. Мижиддоржид 10 шуудай хомоол, III багийн ганц бие өндөр настан  н.Оюунчимэгт 10 шуудай хомоолыг сэтгэлийн дэм болгон түүж өгсөн аж. Тусч хүүхдүүд төл хүлээн авах үеэр малчдад чадах ядахаараа тусалдаг байна.

Х.Эрдэнэбулган
相关新闻