Цагаан хаалганы нэрийг "Сайншанд" болгож өөрчлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2017 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд тохижилт, үйлчилгээг сайжруулах, зам талбайг засварлах, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр тодорхой ажил хийж байна.
Сайншанд сумын ЗДТГ-аас Мянганы замын босоо тэнхлэгийн Сайншанд сумын нутаг руу орох хэсэгт байдаг “Дорноговь-80” цагаан хаалганы нэрийг Сайншанд болгон өөрчиллөө. Энэхүү ажлыг "Энержипарагон" ХХК гүйцэтгэж дөрөвдүгээр сарын 28-нд хүлээлгэн өгсөн юм. Тус хаалга Сайншанд сумын нутагт байгаа тул нэрийг "Сайншанд гэж өөрчлөх нь зүйд нийцнэ хэмээн албаныхан үзжээ.
Харин ирэх намар Дорноговь аймгийн нутгийн хилийн зааг буюу засмал зам дагуух Даланжаргалан сумын нутагт Дорноговь аймгийн онцлогийг харуулсан хаалга сүндэрлүүлэхээр болжээ. Гүйцэтгэгч компани хаалганы өнгө үзэмжийг засварлаж, хоёр талын эрэгт шат хийж, хогийн савны өнгө үзэмжийг засаж, зөвлөмжийн самбарыг байрлуулсан байна.

Х.Эрдэнэбулган