Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-30 23:15:04
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговьаймагт бүх нийтээр мод тарих ажил идэвхтэй өрнөж байна. Тус аймгийн ИТХ-аас санаачилж Сайншанд сумаас урагш Хамарын хийд явах замд Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг хоёр жилийн өмнө эхэлсэн.
Энэ жил улиас, хайлаас, сухай  зэрэг гурван төрлийн нийт 9000 гаруй модны суулгацыг авчирч тарилаа. Мод тарих ажилд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнууд болон “Тохижилт-Сайншанд” хот тохижилт,  “FXB” олон улсын байгууллагуудын хамтарсан нийт 100 гаруй хүмүүс оролцож  говь нутгаа ногооруулах ажилд идэвх гарган зүтгэв.
Дээрх  газарт худаг гаргаж хашаажуулж хайлаас, улиас, улаан бургас, голт бор зэрэг 6000 гаруй мод тарьж байсан бол цаашдаа  усалгааны систем суурилуулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Х.Эрдэнэбулган
相关新闻