Эрдэмтдийн шилдэг бүтээлд “Алтан агсарга” шагнал олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэстний соён гэгээрлийн “Алтан агсарга” нийгэмлэгээс шинжлэх ухаан, соёл урлагийн “Алтан агсарга” их наадмыг зохион байгуулахаар болсноо зарлалаа.
Олон улсын Монгол судлалын холбоо, Монгол туургатны соёл эрдэм шинжилгээний сан болон үндэстний хэл соёл, уламжлал түүхээ сонирхон судлах, өвлөн хамгаалах хүсэл зорилготой иргэд нэгдэн үндэстний соён гэгээрлийг дэмжин тэтгэх “Алтан агсарга” нийгэмлэгийг үүсгэн байгуулжээ.
Тус нийгэмлэг нь шинжлэх ухаан, соёл урлагийн салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа шинжилгээ, соёл урлагийн бүтээл, туурвил гаргасан монгол угсаатан эрдэмтэн, судлаач, уран бүтээлч, соёлын зүтгэлтнүүдийн үйл ажиллагааг нь дэмжих, урамшуулан алдаршуулах, нийгэм, эдийн засгийн бусад салбар дахь дэлхийн монголчуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

Мөн нийгэмлэгээс Олон улсын монгол судлалын холбооны үйл ажиллагааг дэмжин, чансаа ач холбогдлоороо шалгарсан гадаад дотоодын монголч эрдэмтдийн судалгаа бүтээлд “Алтан агсарга” шагналыг олгох юм. Энэ шагнал нь эрдэнийн чулуу шигтгээтэй алтан бүсийг дагалдах мөнгөн шагналаас бүрдэх аж.
Олон улсын монгол судлалын холбоо нь 1959 онд Улаанбаатар хотноо Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчин, Хангин Гомбожав, Оуэн Латтимор нарын нэрт эрдэмтдийн үүсгэл санаачилгаар голомтоо бадрааж өдгөө Европ, Ази, Австрали, Америк тивийн 27 улсын 100 гаруй их сургуульд салбар төвтэй төдийгүй олон зуун эрдэмтэн судлаачдын судалгаа бүтээлүүдээрээ дэлхий дахинд монгол улс үндэстнийг таниулан сурталчилдаг байна.

Үндэстний соён гэгээрлийн “Алтан агсарга” нийгэмлэгийн бодлогын зөвлөл нь Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, гэвш Д.Нямсамбуу, түүхч С.Чулуун, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж, найруулагч Б.Баатар нарын ахмад залуу гурван үеийн төлөөллөөс бүрдэж, “Монгол тулгатны 100 эрхэм”-ээс бүрдсэн их чуулганаар бодлого төлөвлөлтөө хэлэлцүүлэн батлуулах бүтэцтэй ажиллах юм.
Монгол тулгатны урлагийн их наадмыг Б.Лхагвасүрэн, Н.Жанцанноров, Д.Сосорбарам нар, Олон улсын Монгол судлалын их хурлыг доктор С.Чулуун, Х.Баттулга нар, Монгол тулгатны бөхийн их наадмыг Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар зохион байгуулах аж.
Хоёр жилд нэг удаа зохион байгуулах тус наадмыг ирэх 11 дүгээр сард хийхээр товложээ .

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал