Пауэрлифтингч Т.Чахар Ази тивийн АШТ-ээс 3 алтан медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Индонез Улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн болон залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-5-нд болж, манай тамирчдаас өчигдөр мастер ангиллын 74 кг-д Т.Чахар гурван төрөлд аварга болов.
Уг тэмцээнд Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдуулсан манай 14 тамирчин хүчээ сорьсон. Т.Чахар нь суултын төрөлд 195.5, хэвтээ шахалтын төрөлд 147.5, газраас таталтын төрөлд 170 кг-ыг өргөснөөр гурван алтан медалийн эзэн болов. Мөэ насанд хүрэгчдийн газраас таталтын 66 кг-д Д.Батсайхан мөнгө, залуучуудын хэвтээ шахалтын 59 кг-д А.Эрдэнэцогт мөнгөн медаль хүртжээ.

Д.Өлзий