“Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээнд 129 дүгээр цэцэрлэг шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багачуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээний шилдгүүд тодорлоо.
Хүүхэд багачуудын замын хөдөлгөөний талаарх ойлголт, танин мэдэхүйг сорьсон тэмцээнд 30 цэцэрлэгийн 360 гаруй багачууд оролцож, мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн ахлагчийн сорил, буухиа, багш нарын дүрмийн мэдлэг, урлагийн тоглолтоор өрсөлдөж мэдлэг, чадвараа сорьсон юм.

Тус тэмцээний тэргүүн байранд 129 дүгээр цэцэрлэг, хоёрдугаар байрыг 147 дугаар цэцэрлэг, гутгаар байранд 3 дугаар цэцэрлэг, тусгай байранд 45 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа.
Түүнчлэн БЗД-ийн Замын Цагдаагийн хэлтсээс шилдэг 3 номинацийг шалгаруулсан юм. Энэ жилийн хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэгч байгууллагаар 62 дугаар цэцэрлэг, шилдэг багшаар 172,191 дүгээр цэцэрлэгийн багш нар, шилдэг багийн ахлагчаар 52 дугаар цэцэрлэгийн н.Сондор нар шалгарч шагналын эзэд боллоо. Бага насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадал эзэмшүүлэх зорилготой тус тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан юм.

Ж.Болор