Эко сургууль хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-05 18:45:15
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Дэлхий нийтийн тогтвортой хөгжил, Монгол улсын ногоон хөгжлийг дэмжигч тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаанд суурилсан олон улсын эко сургууль хөтөлбөрийн үзэл баримтлал, аргачлалыг сургуулийн хөгжих дэмжих үйл ажиллагаанд тусгах,  “Сургуулийн орчин” сэдвийн хүрээлэн буй орчны үнэлгээний арга зүйд суралцуулах зорилготой Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийг дэмжигч Эко сургууль” хөтөлбөр Хөвсгөл аймагт хэрэгжиж эхэллээ.
Төсөлд Хөвсгөл аймгийн Авъяас, Дэлгэрмөрөн цогцолбор сургууль, Хатгал, Тариалан, Рашаант сумдын ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдаж ISO14001  стандартад суурилсан ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг хүүхэд, залуучууд, орон нутгийн иргэдэд хүргэж, тэдний оролцоог нэмэгдүүлэх замаар байгаль орчинд ээлтэй, зөв дадлыг төлөвшүүлэх гэнэ. Эко сургуулийн сурагчид хүрээлэн буй орчны талаарх шинээр олж авсан мэдлэгээ сурагчид, багш ажилчид болон олон нийт сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглахыг байнга санал болгож хөхүүлэн дэмждэг байна. Энэ нь сурагчид танхимд сурсан хичээлээ практик үйл ажиллагаатай холбодог байна. Өөрөөр хэлбэл байгаль орчноо хамгаалах, эрүүл зөв амьдралын хэв маягтай болох, асуудал шийдвэрлэхэд бүтээлчээр хэрэглэдэг байх үр дүнд хүрэхийг зорьж байгаа ажээ.
Б.Гантуяа
 
相关新闻