Энэ онд агнах ан, амьтадын тоог батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-05 22:26:02
Хөвсгөл/МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ онд аймгийн хэмжээнд агнах зэрлэг ан, амьтадын тоог батлав. Аймгийн хэмжээнд 40 зэрлэг гахай, 20 бор гөрөөс 2600 ширхэг загасыг агнах зөвшөөрлийг олгосноос Алаг-Эрдэнэ суманд бор гөрөөс 1, 100 ширхэг загас агнах зөвшөөрлийг олгосон бол  Цагаан Уул суманд  9 гахай, Чандмань-Өндөр суманд 8 гахай,  Эрдэнэбулган суманд 7 гахай, Шинэ Идэр суманд 2 бор гөрөөсийг агнах зөвшөөрлийг олгохоор  хэлэлцэж батлав.
Тус аймагт жилд зэрлэг гахай 88 толгой бор гөрөөс 510 толгой агнах боломж нөөц бий гэж үздэг байна. Өнгөрсөн жилийн хувьд 40 зэрлэг гахай агнах зөвшөөрлийг сумдад олгосноос 28 зэрлэг гахай агнагдсан,  20 бор гөрөөс агнах зөвшөөрлийг олгосноос 6 бор гөрөөс агнагдаж  9,4 сая төгрөгийг орон нутагт төвлөрүүлжээ. Тухайн суманд хичнээн ан агнах тоо хязгаарт сум өөрөө саналаа оруулдаг бөгөөд  хэрвээ дээрх тооноос хэт давсан эсвэл хууль бусаар агнасан тохиолдолд зэрлэг гахайнд 700-800 мянгөн төгрөгний торгууль ногдуулдаг бол бор гөрөөсөнд эрд нь 330 мянга, эм гахайнд 400 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт байдаг ажээ.
Б.Гантуяа
 
相关新闻