Магсар Хурцын Дугаржавын амьдрал дэлгэцэнд мөнхрөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын цагдаагийн байгууллагын анхны дарга нарын нэг, Зүүн хязгаарыг тохинуулах сайд, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Магсаржавын Дугаржавын тухай эрдэм шинжилгээний хурал болон “Эр бор харцага” баримтат кино хэлэлцүүлэг ХСИХ-д боллоо.
Тэрбээр хувьсгалын эхний жилүүдэд төр, цэрэг, цагдаа, тагнуулын болон дипломатын олон амаргүй ажлыг гүйцэтгэж, өөрийн эцэг Ардын Засгийн Шүүх яамны анхны сайд асан, хурц гүн Н.Магсаржавын халааг залган хуулийн болон цагдаагийн байгууллагын үүсэл, хөгжлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Энэ тухай “Эр бор харцага” баримтат-уран сайхны киноны зохиолыг бичсэн Ц.Оюундарь “Монгол Улсын тусгаар тогтнолыг эргэн сэргээх үйлсэд хамаг амьдралаа зориулан зүтгэж яваад харамсалтайгаар хэлмэгдэн хорвоог орхиж, үнэн түүх нь ч өмнөх тогтолцооны үед хүнтэйгээ хамт хэлмэгдэн арчигдаад, он удаан жил өөрөөр бичигдэж явсан, төр нийгмийн нэр зүтгэлтэн, Монгол Улсын анхны Алдарт гавьяат дуучин МагсарХурцын Дугаржавын амьдралын адармаатай түүхийг энэхүү кино өгүүлнэ” гэв.
Хоёр бүлэг энэхүү баримтат-уран сайхны кинонд Дугаржавын эцэг, Богдхаант Монгол Улсын их хаан Жавзандамбын монгол бичгийн багш, Ардын засгийн анхны таван яамны нэг болох Шүүх яамны анхны сайд, анхны үндсэн хуулийн эх зохиох комиссын дарга, хуульч, түүхч Хурц дайчин цолтой Магсаржавын тухай болон Дугаржавын хувьсгалын хэрэгт хүчин зүтгэж, зүүн хязгаарыг төвхнүүлэх гэж дайсантай эцсээ хүртэл тулалдаж явсан түүхийг өгүүлжээ.
Түүхч, судлаачдын сүүлийн үеийн судалгаа, баримтад үндэслэн, урьдын түүх бичлэгт огт дурдагдаж байгаагүй цоо шинэ баримтуудыг ил гаргаж ирснээрээ энэхүү бүтээл онцлог, шинэлэг болсныг киноны анхны үзэгчид хэлж байв.
М.Дугаржав төр, нийгмийн нэрт зүтгэлтэн төдийгүй Монголын шинэ үеийн дуу хөгжмийн хөгжилд өөрийн төрөлх унаган авьяасаараа үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн их дууч хүн байжээ. Түүний зохиосон “Идэр жинчин”, “Жавхлант сүрэг”, “Баян монгол” зэрэг бүтээл одоо ч ард түмний дунд дуулагдсаар байна.

Ж.Болор