Ж.Хартолгой: Ногоочдод химийн бордоо хэрэглэх мэдлэг дутагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Шинэхэн Монгол Улсын аварга тариаланч ногоочин болсон Ж.Хартолгой анх 1981 онд Ховд аймгийн ХАА-н техникум агротехникч мэргэжлээр төгссөн. Мэргэжлээ эзэмшээд Хөдөө аж ахуйн их сургуулийн Алтайн бүсийн хүрээлэн гэж байх үед тус хүрээлэнд 10 гаруй жил мэргэжлээрээ ажилласан байна.Тэрээр 1990-ээд оноос эхлэнХовд аймгийн Буянт сумандаа хувиараа ногоо тарьж эхэлснээс хойш 36 жил газар тариалангийн салбарт ажиллаж байгаа юм. Түүнтэй уулзаж энэ хаврын тариалалтын ажил, тулгамдаж байгаа асуудлынх нь талаар тодрууллаа.
-Энэ жил танайх хэдэн га талбайд тариалалт хийх вэ?
-Манайх аймгийн төвд ойрхон “Дөрөв”-ийн газар жил бүр ногоо тарьдаг. Энэ жил 4-5 га тариалт хийнэ. Энэ хавар 4 сарын 20-ноос га лууван, лууван, сонгино нарийн ногоо тарина. Бас байцаа, өргөст хэмх, салбан байцаа бөөрөнхий сонгино, сармис тарихаар бэлтгэж байна.
-Усны асуудлаа хэрхэн шийддэг вэ? Усалгааны ажилд бэрхшээл учирдаг уу?
-Цөлжилтийг сааруулах төслөөс Буянт суманд тарилан эрхлэгчдийн дунд усны зохистой ашиглалт хэрэглээг нэвтрүүлж туршаад олон жилийн нүүр үзэж байна. Би тариалалт эхэлж цаг хугацаанд тарих, ус хуваарьтай ашиглаж бүлэг байгуулах үед бүлгийн ахлагчаар ажилласан. Усаа хуваарьтай ашиглаж хэвшсэн, ногоочид тодорхой цагийн хуваарийн дагуу усалгаа хийдэг болохоор ямар нэг маргаан байхгүй.
Манай ногоочид салхи, шуурганы хүчнээс тарьсан ногоогоо хамгаалж, талбайгаа тойруулан улиас, бургас, чацаргана 1200 гаруйг суулгаж, хамгаалалтын тор шонг Цөлжилтийг сааруулах төслөөс олгож, суулгац үнэгүй хангасан нь үр дүнгээ өгсөөр байна.
-"Дөрөв"-ийн газар ногоо тарьдаг тариаланчид Шим ус компанийн цэвэрлэх байгууламжийн бохир ус хальж, түүгээр усалдаг гэдэг байсан. Үүнээс болж халдварт шар өвчин, ходоод гэдэсний өвчин гардаг тухай шүүмж гардаг. Одоо байдал ямар байгаа бол ?
-Одоо засмалын урдуур тусгай хоолой явуулж, мод тарьсан. Бохир ус хальж ногооны талбай руу орохоо бальсон. Намар ид ногоо борлуулалтын үеэр гэдэс гүйлгэх асуудал гардаг гэж ярьдаг. Энэ нь биднээс шалтгаалах зүйл биш.
-Ногоочдыг талбайдаа химийн бордоо их хэрэглэдэг. Энэ нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Танайх ямар бордоо хэрэглэдэг юм бэ?
-Манайх малын бууцаар талбайгаа борддог. Малын бууц урьд жилүүдэд нэг камазыг 500,0 мянган төгрөгөөр худалдаж авдаг байлаа. Харин энэ жил малчид бууцаа өндөр үнээр зарахаа байсан байна. Би бодохдоо ногоо тарьдаг хүмүүсийн тоо ховордсон юм болов уу гэж бодож байна. Энэ жил малчид бууц зарахгүй, малын хашаа цэвэрлээд ачаад яв гэдэг болчихож. Энэ жил бууц олдоцтой, үнэ ханш ч буурсан байна.
Харин ногоочид байгалийн бордоог хэрэглэдэггүй, азотын бороог худалдаж аваад хэмжээ, тунг тохируулж хэрэглэдэггүй, ногоо хурдан томруулж түргэн хугацаанд эрт гаргаж байгаа нь бордоо зохисгүй хэрэглэснээс болж байгаа юм. Тарвас хамгийн их азотын бордоо хэрэглэдэг. Зарим ногоочдыг харж байхад услах бүрдээ азотын бордоо хэрэглэж байгаа. Үүнээс болж хүн амын хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймд мэргэжлийн байгууллагууд ногоочдод азотын бордоог зөв зохистой тунгаар хэрэглэх талаар хяналт тавьж, сургалт зөвлөгөө өгмөөр байна.

-Азотын бордоог зохих тунгаар хэрэглэхэд таны хувьд ямар зөвлөгөө хэлэх вэ?
-Ногоочид азотын зохих тунг хэтрүүлж байна. Үүнээс болж хүүхдийн гэдэс гүзээ өвдөж хямардаг, халдварт өвчин гарах нь бий. Ямар ч төрлийн хүнсний ногоонд бордоо хэрэглэдэг. Ямар төрлийн ногоонд бордоог ямар тунгаар өгөх вэ гэдэг тодорхой тун байдаг. Гэтэл услах бүрдээ бордоо цацаад байдаг. Ийм учраас ургалтын хугацааны үе шатанд бордоог зохистой хэрэглэх талаар мэргэжилтнүүд зөвлөгөө өгөх ёстой. Бордооны талаар ногоочдод сургалт заавар өгөх нь зүйтэй. Одоо бол бордоо маш их зохисгүй хэрэглэж байна.
-Ногооны үрийн асуудал яаж шийддэг вэ?
-Үрний хувьд лууван, манжин байцааны үр өөрсдийн хэмжээнд зориулаад жил бүр хэрэгцээний үрээр гаргадаг. Зарим нь мэргэжлийн бус хүнээс янз бүрийн үр дур мэдэн худалдаж авдаг. Энэ нь шаардлага хангадаггүй ялангуяа байцааны үрийг харахад намар навчаа боодоггүй сул салбайдаг. Бид нар ногооны үрийг дээр үед Дарханы хүрээлэнгээс гаргадаг эх орны үйлдвэрээс гаргадаг үрээр тарьдаг байсан. Ийм найдвартай цэг дэлгүүр баймаар байна. Тарих үр найдвартай аюулгүй байх ёстой.

А.Бямбасүрэн