Их Багшийн аялгуу монгол түмний морин хуураар эгшиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийд алдартай концертын танхим бүрт уригдан тоглож, морин хуурынхаа эгшгээр тив дэлхийн түмэн олныг уяраасан Морин хуурын чуулгын “Их Багшийн аялгуу морин хуураар” тоглолт энэ сарын 12-нд Корпорейт Конвэшн центрийн концертын танхимд болно.
Морин хуурын чуулга энэхүү тоглолтод зориулан тус чуулгын уран сайхны удирдаач, МУСТА Д.Түвшинсайханы найруулсан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн зохиосон дуунуудыг СТА Д.Бямбасүрэн, Т.Дэлгэрмөрөн, Д.Баярцэцэг, К.Номинжин нар дуулах юм.
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн зохиосон дуу, яруу найргаар зохиосон хөгжмийн уран бүтээлийн "Нэг дэлхий" тоглолт Холливудын алдарт Шрайн концертын танхимд 1999 онд болсон. Түүнээс хойш амьдралынх нь түүхэн замналаас сэдэвлэн зохиосон "Жинхэнэ хайр" 2009 онд, дуу шүлгийн цоморлигоор нь найруулсан "Аниргүй нулимсыг хайрлахуй" хэмээх мюзикл нь 2011 онд Холливудэд тус тус амжилттай тавигдсан билээ. Эдгээр мюзиклийг Оскарын болон Эммийн 5 удаагийн шагналт Билл Конти, Оскарын хошой шагналт Аль Каша, Тони болон Эммийн шагналт Дон Пиппин, Оскар ба Грэммийн хошой шагналт Давид Щайр нарын алдартнууд найруулан тавьсан бөгөөд энэ нь Их Багш Чин Хайн уран бүтээлийн утга агуулга, энэрэл нигүүлсэл, хүн төрөлхтөн, эх дэлхийн төлөө тавьдаг чин сэтгэлийн халамж хайр нь тэдгээр олон алдарт уран бүтээлчдэд онгод хайрлаж байдгийн илэрхийлэл юм.

Ж.Болор