Ховдод төр, хувийн хэвшилд нийт 700 гаруй ажил олгогч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойн хүрээнд Ажил олгогчдын 2017 оны нэгдсэн зөвлөлгөөнийг Ховд аймгийн ЗДТГ, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран зохион байгууллаа.
“Ажил олгогчдын зөвлөлгөөн - 2017”-д аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн төсөвт болон хувийн хэвшлийн албан байгууллага, ажил олгогч, даатгуулагчдын төлөөлөл 160 гаруй хүн оролцов.
Уг зөвлөлгөөний нээлтэнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЭМНДХ-ийн дарга Н.Батчулуун нар оролцсон юм. Үүнээс гадна Эрүүл мэнд нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны үр дүн, ажил олгогчдын анхаарах асуудлын талаар ЭМНДХ-ийн дарга Н.Батчулуун мэдээлэл хүргэлээ.
Зөвлөлгөөний үеэр ҮОМШӨ-ний даатгалын сангаас 3 жил дараалан төлбөр гаргуулаагүй ажил олгогчдод батламж гардуулж, ЭМНДХ-ийн Ахлах нягтлан бодогч Д.Энхжаргал, Хяналтын байцаагч С.Бүрэнсайхан, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн ажилтан Д.Түнжээ, Янжмаа, Татварын байцаагч Б.Эрдэнэбаяр, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Нямхүү нар Нийгмийн даатгалын хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Татварын хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2017 оны төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг ажил олгогч нарт өгсөн юм.
Зөвлөлгөөний үр дүнд ажил олгогчид Ажилгүйдлийн даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагууд, хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих тухай шинэчилсэн найруулга, 2017 онд хэрэгжих “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл”, “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих ” хөтөлбөрүүдийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй боллоо.
Ховд аймагт төр хувийн хэвшилд нийт 700 гаруй ажил олгогч ажилладаг бол тэдний 211 нь төрд, 478 нь хувийн хэвшилд ажиллаж байна .
Ажил олгогчдын нэгдсэн зөвлөлгөөнийг зохион байгуулсанаар ажил олгогчид нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах нөхцөл боломж бүрдэх давуу талтай. Мөн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирч илүү үр дүнд хүрнэ гэж зохион байгуулагчид үзэж байна. Тийм ч учраас энэ удаагийн зөвлөлгөөнөөс нийт ажил олгогчдод хандсан зөвлөмж гарган, мөрдөж ажиллахаар боллоо.

А.Бямбасүрэн