"Улаанбаатар хавар 2017" олон улсын анхдугаар их наадам нээлтээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”, нийслэлийн Соёл урлагийн газар хамтран нийслэлийн ЗДТГ-ын дэмжлэгээр зохион байгуулж буй "Улаанбаатар хавар 2017" олон улсын анхдугаар их наадам Улаанбаатар хотноо эхэллээ.
Наадмын нээлт өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд болов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд наадмыг нээж хэлэхдээ, “Найрал дууны урлаг нь хүүхэд залуусын хүмүүжил, гоо зүйн мэдрэмж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхээс гадна хүнлэг, энэрэнгүй, зөв иргэн болон төлөвшихөд онцгой ач холбогдол өгдөг тул нийслэлийн удирдлагын зүгээс цаашид дэмжин ажиллах болно. Нүүдэлчдийн их соёлын өлгий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо нийслэлчүүд бид зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл урлагийн төв болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү хүрээнд цаашид жил бүр олон улсын томоохон наадмуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг энэ дашрамд дурдахад таатай байна” гэв.
"Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо" нь 2005 оноос Найрал дууны их наадмыг "Хаврын баяр" нэртэйгээр амжилттай зохион байгуулсаар ирсэн юм. Энэ жил наадмынхаа цар хүрээг тэлж олон улсын хэмжээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.
Анхдугаар их наадамд УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ дээд сургууль, Хөгжим, бүжгийн коллеж зэрэг мэргэжлийн урлагийн байгуулага, сургуулиудын хамтлаг дуучид, ОХУ-ын Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын "Тэнгэрийн дуу" найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлч оролцож байна.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр