Сонгуулийн сурталчилгааны талаар баримтлах чиглэлийг танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Сонгуулийн хорооны дарга Л.Батбаяр орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж сонгуулийн сурталчилгааны чиглэлээр Харилцаа Холбооны зохицуулах хорооноос өгсөн чиглэлийг танилцууллаа.
Аймгууд олон суваг дамжуулах болсонтой холбогдуулан сурталчилгааны үнэ тарифын жагсаалт, албан бичгийн хамт ирүүлэх, Сонгуулийн тухай хуулийн 68,70,82-дугаар зүйл заалтуудыг мөрдөж, хуулийн дагуу ажиллахыг зөвлөлөө.
Харин энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль аймгийн хэмжээнд 91 санал авах байртай байсан бол шинээр Үенчийн Цэргийн ангид нэг санал авах байр нэмэгдэж 92 санал авах байртай болж байгааг мэдээллээ.
Орон нутгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд хуулийн дагуу Сонгуулийн хороонд албан бичиг, үнийн тариф, нэвтрүүлгийн цагийн хуваариа хүргэж, хамтарч ажиллах талаар ярилцлаа.
Сонгуулийн хороо хэвлэл мэдээллийн ажилтнуудад 2017 оны Сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулахад холбогдох дүрэм, журам, зааврын эмхэтгэл зэрэг ном гарын авлага өглөө.

А.Бямбасүрэн