Төлбөр тооцоогоо цахим хэлбэрээр хийж заншихыг иргэдэд уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг зөвхөн төлбөрийн зориулалтаар ашиглах ёстой байтал сүүлийн үед иргэд овоо тахилгад өргөх, байшин барилгын шав тавих ёслолд булах, суварга агуйд тавих зэрэг зориулалтын бусаар ашиглаж байна. Энэ мэт зохисгүй үйлдэл нь Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй Үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг алдагдуулж байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд 2017 оны 07-р сарын 1 хүртэл явагдах "Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ-Монгол төгрөг Монголын баялаг" аян эхэлж байгаа талаар Монгол банкны Ховд дахь салбарын дарга Ц.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Иргэд цахим хэлбэр буюу мобайл банк, интернет банк, АТМ, ПОС машинаар төлбөр тооцоогоо хийж занших нь мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгаад зогсохгүй аливаа эрсдлээс хамгаалах, улмаар таны мөнгө өсөн арвижих ач холбогдолтой гэдгийг Монголбанкнаас уриалж байна.

А.Бямбасүрэн