Цаг уурчид болон байгаль хамгаалагчдын ажлын нөхцлийг сайжруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүднээс БОАЖЯ, МҮЭХ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.
Санамж бичгийн хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажлын байрны эрүүл, аюулгүй, тогтвортой байдлыг бий байлгах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн цаг уурчид болон байгаль хамгаалагчдын ажлын нөхцлийг сайжруулах зэрэг ажлыг эрчимжүүлэхэд хамрах аж. Санамж бичигт БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Монголын хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга О.Гантуяа нар гарын үсэг зурлаа.
2013-2016 оны гурван талт хэлэлцээрт БОАЖЯ 35 заалт бүхий ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүнээс “Усыг хэмнэх, хайрлах, ашиглая” сэдэвт хөдөлгөөнийг өрнүүлж, “Нийгмийн түншлэлийг хөгжүүлж, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх нь” зөвлөгөөн зэргийг дурьдаж болно хэмээн БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Х.Батжаргал онцлов.

Ч.Ариунболд