Шахбаз Хан “Инновацийн үндэсний форум”-д илтгэл тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-ийн Ази Номхон далайн бүсийн Жакарта хотноо байрлах Шинжлэх ухааны асуудал хариуцсан төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан Монгол Улсад энэ сарын 09-12-нд хүрэлцэн ирж инновацийн долоо хоногт оролцлоо.
Проф.Шахбаз Хан Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухаан, технологиийн их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Инновацийн долоо хоног”-ийн хүрээнд зохион байгуулсан “Инновацийн үндэсний форум” болон “Инноваци, бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх” олон улсын бага хуралд оролцож илтгэл тавив.
Ноён Шахбаз Ханыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Шинжлэх ухааны академийн Гадаад харилцаа хариуцсан захирал Р.Бандий, БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар нар хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт хамтран ажиллах өргөн боломжууд байгааг онцлон тэмдэглэж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар тохиролцов. ЮНЕСКО-гийн зүгээс Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Өмнө нь БСШУСЯ ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Жакарта дахь төлөөлөгчийн газар болон Азийн Шинжлэх ухаан технологийн бодлогын сүлжээтэй хамтран Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж байсан. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЮНЕСКО БСШУСЯ-тай хамтран олон цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.

Н.Туяа