MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

Улаан бурхан өвчин нэмэгдэж болзошгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 12:43:30

Баян-Өлгий аймагт томуу ихтэй байгаа нь цаг агаар хүйтэрсэнтэй голдуу холбоотой юм. Одоогоор ная орчим хүүхэд улаан бурханаар өвдөж эмчлүүлж байна. 

Улаанбурхан тархаж, нэмэгдэж болзошгүй тул хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах, өвдөхөөс нь өмнө амин дэмтэй хүнс их хэмжээгээр хэрэглэх, өвчний шинж мэдэгдсэн нөхцөлд эмнэлэгт хандах, дулаан цэвэр байранд байлган сувилах хэрэгтэй байна гэж эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А.Нургүл ярилаа.

Ш.Айзаря

 

相关新闻