Булган гол усны түвшин нэмэгдэж өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Энэ оны 5 дугаар сарын дунд үеэс хэт дулаарч байгаа учраас Ховд аймгийн Булган сумын Булган голыг тэтгэдэг уулсын цас их хэмжээгээр хайлж, Булган голын усны түвшин эрс нэмэгдсэн байна. Мэргэжлийн байгууллагууд Цаг уурын Байтаг станц, Онцгой байдлын хэлтсийн мэдээлсэнээр Булган голын усны ердийн түвшин 300-310 см байх ёстой түвшингээс өнөөдрийн байдлаар 370-378 см буюу аюултай түвшинд хүрээд байгаа аж.
Гол усны түвшин цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа учраас Булган сумын Онцгой комисс шуурхай хуралдаж "Өндөржүүлсэн бэлэн байдал" зарлан ажиллаж байна.
Булган сумын Онцгой комиссын даргын тушаалаар сумын хэмжээнд эрсдэл үүсэж болзошгүй бүсийг тогтоох, эрсдэлтэй бүсэд байгаа иргэд, мал сүрэг, эд хөрөнгийн судалгаа гарган сумын Онцгой комиссын ажлын зурагт тэмдэглэх, эрсдэлтэй бүсээс хүн, малыг гаргах, дайчилгааны бүлгийг бэлэн байдалд ажиллуулах, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол өгч ажиллахыг байгууллагын дарга эрхлэгчид, багийн Засаг дарга нарт үүрэг болгоод байна.

А.Бямбасүрэн