“Хүн бүр номын эмч” аянд Гурван-Эрдэнэ сургууль хамт олноороо нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-19 23:31:20
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн гурван эрдэнэ ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх “Амжилтын үндэс клуб”-ээс хүүхэд нэг бүрийг ном уншуулах, уншсан номоороо номын тэмдэглэл хөтлөх, номоо хайрлан хамгаалах, номын насжилтыг уртасгах, ариг гамтай хэрэглэх дадал эзэмшүүлэх зорилготой зарласан “Хүн бүр номын эмч” аянд хамт олноороо нэгджээ.  
Аяны хүрээнд уншлагын эрүүл ахуй сургалтыг 42 бүлгийн 1000 гаруй сурагчид болоод сургуулийн нийт багш ажилчидад хийсэн байна. Сургалтын үр дүнд  хүүхэд нэг бүр өөрийн номоо скоч хэрэглэхгүй наах, хэрхэн засч сэлбэх, номоо ариг гамтай хэрэглэх, зөв сууж ном унших, буруу сууж ном уншсаны хор нөлөө, унших гэж байгаа номоо зөв сонгох, хэрхэн үр дүнтэй унших талаарх мэдлэгтэй болжээ.  Мөн сургуулийн сурагчид багш ажилчид цэвэр сайхан номтой нөхөрлөх, номоо цэвэрч нямбай хэрэглэх, зөв сууж унших үүд хаалга нээгдэж байна. Тус номын клуб нь ном унших сонирхолтой сургуулийн сурагчид нэгдэж өөрсдийгөө ярих, бичих жүжиглэх, унших чадвараа нэмэгдүүлэхийг зорьсон сурагчдын нэгдэл. “Номноос суралцья” аянг 3 сард зохион байгуулж бага ангийн сурагчдын дунд үлгэрийн ном бүтээлгэх, дунд ангийн сурагчдын дунд номын хавчуурга, богц хийх уралдаан ахлах ангийн сурагчдын дунд дэвжээ тэмцээнийг зохион байгуулж ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан ажээ.
Б.Гантуяа 
相关新闻