Нөхөрлөл зам хоршоо 20 сая төгрөгийг сайн үйлсэд зориулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-19 23:54:50
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг нийслэл хоёрын хооронд нийтийн тээврийн үйлчилгээг эрхэлдэг Нөхөрлөл зам хоршооны хамт олон байгуулагдсаныхаа 10 жилийн ойг тохиолдуулан нийгэмд чиглэсэн 10 сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулж 20 сая төгрөгийг нийгмийн сайн үйлсэд зарцуулжээ.
Тус хоршоо 2006 онд анх 25 гишүүнтэй байгуулагдаж, зам тээвэр аялал жуулчлалын яамны зөвшөөрлийн дагуу Мөрөн-Улаанбаатар-Мөрөн чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг бага оврын 25-н пургон авто машинтайгаар эрхэлж эхэлж байжээ. Байгуулагдсан цагаасаа хойш зорчигчдын эрэлт хэрэгцээ ая тухтай зорчих нөхцөлд анхаарал тавьж тээврийн хэрэгслэлийнхээ хүчин чадлыг байнга дээшлүүлэн парк шинэчлэлтийг  хийж 2015 онд Монгол Улсад анх удаа хятад улсад үйлдвэрлэсэн унтлагын зориулалтын Yutong маркын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн нь ард иргэдийн талархалыг хүлээсэн байна. Нөхөрлөл зам хоршооны хамт олон өнөөдөр том оврын 43 автобусаар өдөрт 4 цагийн давтамжтайгаар тээвэрлэлт хийж байгаа ажээ.
Б.Гантуяа 
相关新闻