“Ламбугайн нулимс” өнөөдөр эгшиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид өнөөдөр “Ламбугайн нулимс” дуурийг тайзнаа тоглоно.
Их зохиолч Д.Нацагдоржийн "Ламбугайн нулимс" зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү дуурийн цомнолыг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, хөгжмийг Төрийн шагналт Х.Билэгжаргал зохиосон байна. Энэхүү дуурийг УГЗ Л.Эрдэнэбулган найруулан тавьж, анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглосон бөгөөд УГЗ Ж.Бүрэнбэх удирджээ.
Гурван бүлэг, зургаан үзэгдэлт тус дуурийн тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд УДБЭТ-ын билетийн кассаар худалдаалж байна.

Н.Туяа