Монгол банхарын үзэсгэлэн тэмцээн болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол банхар” клуб, "Монгол тайга" клуб хамтран Монгол банхарын гөлгөн нохдын аварга шалгаруулах “Ирээдүйн аварга 2017” үзэсгэлэн, тэмцээнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.
Тэмцээнийг нүүдэлчин монголчуудын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон Монгол банхар үүлдрийн нохой сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгааг бататгах, Ирээдүйн аварга болох чанартай, чансаатай гөлгөн нохдыг тодруулах, Монгол банхар өсгөн үржүүлэгчдэдээ урам зориг, урагш алхах чиглэл өгөх зорилгоор дөрөв дэх жилдээ зохиож байгаа юм.
Үзэсгэлэн тэмцээнд уламжлал ёсоор тухайн жил төрсөн буюу 2016-2017 оны өвөл төрсөн Монгол банхар, анч тайга нохойн гөлөг оролцож байгаа бөгөөл монгол банхар 2017 оны 01 сарын 01-нээс өмнө ба хойно төрснөөр насны хоёр ангилалд хуваагдаж байгаа аж. Харин анч тайга насны ангилалгүй оролцож байна.
Монгол банхар, анч тайга нохой үржүүлэгч, сонирхогч хэн бүхэнд үзэсгэлэн тэмцээн нээлттэй бөгөөд "Монгол банхар" клубийн 35 гаруй үржлийн газар оролцож байгаа юм.

Н.Туяа