Төөрсөн иргэнийг эсэн мэнд олов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-21 13:14:56

Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ сарын 20-нд Дорноговь аймгийн ихэнх нутгаар  хүчтэй шороон шуурга шуурч зарим үед  үзэгдэх орчин хязгаарлагджээ. Салхины хурд секундэд 14-16 метр секунд хүрч шороон шуурсан бол зарим нутгаар 18-20 метр секунд хүрсэн байна.
Энэ хугацаанд   аймгийн Онцгой байдлын хэлтэст Хамарын хийд орчимд нэг хүн төөрсөн байж болзошгүй гэх дуудлага ирсэний дагуу Онцгой байдлын хэлтсийн авран хайх бүлэг шуурхай ажиллаж Улаанбаатараас Хамарын хийдийн чиглэлд аялаж явсан “Хулан-Уул” ХХК-ийн ажилтан 37 настай эрэгтэйг төөрсөн байхыг олж хамт явсан хүмүүст нь хүлээлгэн өгчээ. Хүчтэй шуурганы үеэр  иргэд, аж ахуй нэгж байгууллагаас  дахин  яаралтай дуудлага ирээгүй гэж Онцгой байдлын  хэлтсээс мэдээлэв.

Х.Эрдэнэбулган

相关新闻