ШӨХТГ иргэдэд нээлттэй өнжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнөөдөр Сүхбаатарын талбайд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чиг үүрэг, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо.
Өдөрлөгт иргэдийн Эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, орон сууцны конторууд, СӨХ, цахилгаан шугам сүлжээний байгууллагууд оролцож үйл ажиллагаагаа танилцуулан зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлэхээс гадна иргэд байгууллагын хооронд үүссэн маргаан, хуулийн чиглэлээр зөвлөгөө өгөв. Мөн үеэр иргэд орон сууцны үнэ хөлс, шинэ байрны чанар, үйлчилгээний доголдлыг арилгах асуудлыг илүүтэй лавлаж байлаа. Ийнхүү ШӨХТГ иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр авсан арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн нь иргэдийн сэтгэлд нийцэв.

Ж.Батсайхан