Монгол жүдочдыг дэлхий үнэлэх болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл нар Хонгконгийн шигшээ багийн урилгаар тус хотод ажиллаж байна.
Хонгконгчуудын хувьд жүдо бөхийн төрлөөр тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байгаагүй бөгөөд эх орондоо болох энэ удаагийн Ази тивийн АШТ-ээс анхны медалиа хүртэх зорилт тавьж манай жүдочдыг ийнхүү шигшээ багтаа урьжээ.
Манай шилдэг жүдочид сүүлийн жилүүдэд гадаадад уригдах болсон. 2014 онд ОУХМ Г.Отгонцэцэг Казахстан улсын шигшээ багт анх удаа уригдаж, тус улсын нэрийн өмнөөс хүч үзэж 2016 оны Риогийн олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Энэ жил гурван жүдоч Азербайжан улсын эмэгтэй шигшээ багт уригдаж, тус улсыг зорьсон.

Монголын шилдэг жүдоч, гавьяат тамирчин С.Мияарагчаа АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. Тэрбээр, Вашингтон хот дахь “Sport Judo” клубт багшлахаар болсон тухайгаа фэйсбүүк хуудаснаа бичжээ. Олимп, ДАШТ-ийн хүрэл медальт С.Ням-Очир мөн Америкт очоод байгаа.
Ийнхүү монгол жүдочид хилийн чанадад ур чадвар, жүдо бөхийн /школ/ эрдмээ үнэлүүлж, тамирчин, дасгалжуулагчаар уригдах болсон нь бахархууштай юм.

Д.Өлзий