Кисэносато 4 унаатай болж, Монгол аваргууд башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-24 08:40:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо үргэлжилж байгаа мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд 72 дахь Их аварга Кисэносато сэкивакэ Котошёогикүд ялагдаж дөрвөн унаатай болов.

"Харин энэ өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нар учраа бөхөө давснаар нэг ч унаагүй 10 давсан амжилтаар Нацү башёг тэргүүлсэн хэвээр байна."

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комосүби Ёошиказэ-г давснаар найм дахь даваагаа авч 50 хувийн амжилтаа үзүүлэв.

Д.Өлзий
相关新闻