УИХ-ын гишүүн Д.Мурат аймагтаа түргэн тусламжийн машин бэлэглэглээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Мурат аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах аппарат зэрэг стандартын шаардлага хангасан сүүлийн үеийн яаралтай тусламжийн тоног төхөөрөмжүүд суурилагдсан түргэн тусламжийн авто машины түлхүүрийг гардуулж өглөө.
Тэрээр түргэн тусламжийн машиныг хүлээлгэж өгөх арга хэмжээний үеэр хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож буй тус эмнэлгийн хамт олны ажлаас өндөр амжилт хүсч, аймгийн эрүүл мэндийн төвүүдэд техник, тоног төхөөрөмж дутагдалтай байгааг харгалзан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд энэхүү түргэн тусламжийн машиныг хувиасаа бэлэглэж байгааг онцоллоо.
Баян-Өлгийчүүд энэ сард түргэн тусламжийн 5 дахь машиныг хүлээж авч байгаа нь энэ бөгөөд саяхан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Дэлүүн, Ногооннуур, Буянт сумдын Эрүүл Мэндийн Төвүүдэд 4 машиныг хүлээлгэж өгсөн юм.

Ө.Нурболат